УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ерөнхийлөгчийн дүүг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар Төрийн ордонд яг одоо хуралдах гэж байна. Тус бүлгийн зарим гишүүн бүлгээ яаралтай хуралдуулах шаардлага хүргүүлсэн талаараа өнөөдөр мэдээлсэн.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийн зүгээс “хоёр талд улс төрийн акц хийж байна. Үүнийг МАН-ын Удирдах зөвлөл шийднэ. Бидний дээр Удирдах зөвлөл гэж бий. Удирдах зөвлөлийг шийдсэний дараа бүлгийг хуралдуулна гэсэн бодлоготой байна. Өчигдөр бүлгийг хуралдуулах гэсэн ч уур амьсгал таагүй байсан. Тиймээс маргааш буюу Лхагва гарагийн 12:00 цагт бүлгийн хурлыг зарласан байгаа” гэж өнөөдөр мэдэгдсэн юм. 

Гэвч шаардлага хүргүүлсэн 38 гишүүн Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр цугласан байна. Энэ талаар МАН-ын бүлгийн гишүүн Б.Энхбаяр цахим хуудаст бичлэг байршуулжээ.

https://www.facebook.com/reel/1866455180915750

More From Author

МЭДЭГДЭЛ

ТООЦООЛОЛ: Багш, эмч нарыг 10 кг үхрийн мах авч хүрэхгүй мөнгөөр хуурах нь

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн