Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр боллоо

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас нийслэлийн Засаг даргад олгох тухай тогтоолыг өнөөдөр баталлаа. 

Энэ шийдвэр нь сүүлийн 30 гаруй жилийн турш хүлээгдсэн мөн анх удаа төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжих мега төслийн эхлэлийг тавьж байгаа түүхэн үйл явдал боллоо гэдгийг  Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр онцлов. 

Дулааны V цахилгаан станц төсөл нь жилд 2.2 тэрбум Кв.цаг цахилгаан, 4.8 сая ГДж дулаан үйлдвэрлэх аж. Мөн орчин үеийн технологи бүхий хийн шүүлтүүрийн тусламжтайгаар агаар мандалд хаягдах дэгдэмхий үнсийг 99.9 хүртэл хувиар бууруулах боломжтой байгальд ээлтэй шийдэлтэй байх юм байна. 

Түүнчлэн төслийн хэрэгжилтийн явцад 1,600 гаруй ажлын байр шинээр бий болж, ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр бий болохоос гадна инженер техникийн мэргэжилтнүүдийг сургах, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжих зэрэг олон талаар үр өгөөжөө төсөл байх болно гэдгийг онцоллоо. 

Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлэх юм байна. 

More From Author

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр огцрохыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжив

“The MongolZ” баг сүүлийн гурван учраандаа Бразилын “FURIA”-г хожиж чадсангүй

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн