Ирэх долоо хоногийн Даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улаанбаатар хотод 2025 оны аравдугаар сарын 20-ны өдөр буюу ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн скүүтер, мопед, цахилгаан дугуй унасан иргэнийг авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвөөс мэдээллээ. Ингэснээр ААН-үүд түрээсийн хоёр дугуйт хэрэгслээ гудамж талбайгаас татаж авахаар болж байна. Уг зохицуулалтад ТЦА болон теле камераар хяналт тавих аж.

Замын цагдаагийн газрын дарга хурандаа С.Галбадрахын мэдээлснээр хүйтний улиралд буюу тухайн оны аравдугаар сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл хоёр дугуйт тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна.

More From Author

“The MongolZ” баг Thunderpick World Championship-2025 тэмцээний эхний тоглолтдоо хожлоо

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр огцрохыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжив

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн