“The MongolZ” баг Thunderpick World Championship-2025 тэмцээний эхний тоглолтдоо хожлоо

Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Thunderpick World Championship 2025” тэмцээн Мальт улсад өнөөдөр эхэллээ. 

Нийт 850,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд найман баг А болон В хэсэг хуваагдан тоглож байна. Хэсэг бүрийн эхний хоёр байрт шалгарсан дөрвөн баг Playoffs шатанд өрсөлдөнө.

Манай улсын “The MongolZ” багийн хувьд А хэсгийн эхний учраандаа Аргентины “9z Team” багийн эсрэг “Во3” (гурав “map”-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:0 онооны харьцаатай ялалт байгууллаа.

Өнөөдрийн тоглолтод манай баг Аргентинчуудын сонгосон “Dust II map” дээр 13:3-аар, өөрийн сонгосон “Ancient map” дээр 13:5 тооны харьцаатай хожив.

Тэд маргааш А хэсгийг тэргүүлж буй Бразилын “FURIA” багийн эсрэг 16:30 цагт тоглоно. Хэрэв хожвол хэсгээсээ нэгдүгээр байраар шөвгийн дөрөвт шалгарна.

“Thunderpick World Championship 2025” тэмцээнд түрүүлсэн баг 500,000 ам.долларын шагнал авна. Харин дэд байр шалгарвал 150,000 ам.доллар өгөхөөр тэмцээн зохион байгуулагчид төсөвлөсөн билээ.

More From Author

БШУҮЭХ-ноос багш нарыг маргааш ажлаа хаяна гэсэн бол Ц.Мөнхтуяа гишүүн “Манай 15 мянган багш ажил хаялтад оролцохгүй” гэв

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн