500 жилийн түүхт СОНГОДОГ ЧЕХ ПИВО МОНГОЛД

500 жилийн түүхт СОНГОДОГ ЧЕХ ПИВО МОНГОЛД

Сэтгүүлч Р.Эмүжин : Өвөг дээдсээс ач зээд…

Хүн төрөлхтөн цэвэр бөгөөд тунгалаг гэдэг энэ тодотголыг хоол хүнсэндээ хууль мэт мөрдөж байсан гэхээр атаархчихлаа. Гурил, алим, зөгийн бал, сүү, мах…бүгд хаанаас ямар гаралтай, хэрхэн боловсруулсан нь тодорхой байдаг байжээ. Эргэлзэнэ гэдэг ойлголт байхгүй. Тиймээс ч Цэвэр тунгалгийн хууль гэдэг хачин этгээд нэртэй дүрэм журмыг Европын шар айргийн үйлдвэрлэлд 1516 оноос мөрдөж эхэлсэн байх юм. Харин одоо бол бордооны алим,  өнгө оруулагчтай шар айраг, удаан хадгалах химийн бодис хийсэн сүү, тараг, талх…цэвэр тунгалаг гэдэг ойлголт үндсэндээ устсан гэж хэлж болно.  Тэгвэл Цэвэр тунгалгийн хуулийг авч үлдсэн, ягштал мөрддөг хүмүүс үйлдвэрлэлийн салбарт бас цөөн боловч байдаг юм байна.  Чехийн шар айраг алдартай байдаг шалтгаан нь Цэвэр тунгалгийн хуулийг өнөөг хүртэл олонх тохиолдолд ягштал мөрддөгт байдаг аж. Одоогоос хагас мянган жилийн өмнө өвөг дээдэс нь шар айргийг ямар арга, ямар орцтойгоор нэрдэг байсан, яг л тэр технологийг өчүүхэн ч өөрчлөлгүй гаргаж авсан бүтээгдэхүүн гэсэн үг. Нэр нь TEZZZ. Зөвхөн монголчуудад зориулан хагас мянганы түүхтэй Pivovary Lobkowicz үйлдвэрт энэхүү алтлаг өнгөт шар айргийг нэрсэн байвал  яах уу? Өвөөгөөсөө аав нь, ааваас хүүд, хүүгээс ач, зээд уламжлагдаж үлдсэн жороор хийдэг уг шар айраг тэрхүү Цэвэр тунгалгийн хуулийг мөрддөг, үүнийхээ хэрээр эрүүл мэндэд ээлтэй, өнгө, хөөсрөлт, уусны дараах нөлөө зэргийг нь бусад адил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулах аргагүй гэнэ дээ. За манай Монголд ч гэсэн ааруул, аарц, борц, нэрмэл, айраг зэрэг орлуулшгүй үндэсний бүтээгдэхүүнүүддээ ийм л хуультай болчихмоор байгаа юм даа. Тэгвэл Чехийн энэ Tezzz шар айрагтай адил үндэсний уламжлалт идээ болгон маань дархлагдаж үлдэнэ. Хоол хүнсний уламжлалт технологи бүх газар адилхан мөрдөгдөнө. Угаалгын машинд айрагаа эргүүлж, ааруулдаа гурил холихгүй болно. Тиймээс л Цэвэр тунгалгийн хуультай болъё оо гээд байгаа юм. Чехүүд шар айргийн уламжлалт технологио Цэвэр тунгалгийн хуультай нь Tezzz пивондоо авч үлдэж чадсан байна, манайх чадна.

More From Author

ОХУ-ын тэшүүрчид АНУ, Канадад болох олимпын эрх олгох тэмцээнд оролцоно

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн