ОХУ-ын тэшүүрчид АНУ, Канадад болох олимпын эрх олгох тэмцээнд оролцоно

ОХУ-ын тэшүүрийн холбооноос тус улсын 18 тамирчин ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын Солт Лэйк Сити болон Канадын Калгари хотод болох эрх олгох тэмцээнд оролцохоор болсныг зарлав.

Холбооны хэвлэлийн төлөөлөгч нь Тасс агентлагт өгсөн ярилцлагадаа “Бүх тамирчны виз гарсан тул АНУ, Канадад болох эрх олгох тэмцээнд оролцоно” гэж онцолжээ.

Тэдний зарим нь тус хоёр улсад болох эрх олгох тэмцээнд хоёуланд нь өрсөлдөхөөр төлөвлөж байгаа аж.

АНУ-д болох тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 14-нөөс 16-ныг дуустал үргэлжлэх бол Калгари хотод 21-нээс 23-нд тамирчид цагаан олимпын эрхийн төлөө хүч сорино.

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх Зөвлөл Италийн Милан хотод хуралдаад 2026 оны өвлийн олимпод ОХУ, Беларусийн 32 тамирчин, 10 спортын төрлөөр оролцох эрх олгохоор болсон юм.

Гэхдээ тамирчид Төвийг Сахисан Статус (AIN)-ын дор оролцох ёстой билээ.

Мөн

  • Олимпод оролцох эрх авсан Орос, Беларусийн тамирчид төвийг сахисан статусын дор оролцоно,
  • Тамирчдын амжилтыг багийн амжилтад тооцохгүй, 
  • Дайныг дэмжихгүй байх, ямар нэгэн байдлаар дайныг дэмжсэн тамирчдыг олимпод оролцуулахгүй,
  • Орос, Беларусийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлын албатай гэрээ байгуулсан тамирчид тэмцээнд оролцох эрхгүй,
  • Олон Улсын Допингийн Эсрэг бүхий л шаардлагыг хангасан байхыг шаарджээ.

 

Эх сурвалж: Inside The Games

More From Author

“Хүйтний улиралд осгож амь насаа алдсан тохиолдлын дийлэнх нь согтууруулах ундаа хэтрүүлсэнтэй холбоотой байдаг”

500 жилийн түүхт СОНГОДОГ ЧЕХ ПИВО МОНГОЛД

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн