“Хүйтний улиралд осгож амь насаа алдсан тохиолдлын дийлэнх нь согтууруулах ундаа хэтрүүлсэнтэй холбоотой байдаг”

“Гудамж талбайд осгож нас барсан байдалтай хүн байна” гэх дуудлага өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Хүйтний улиралд осгож амь насаа алдсан харамсалтай тохиолдлын дийлэнх нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гудамж талбайд биеэ авч явах чадваргүй болж, удаан хугацаанд хөдөлгөөнгүй байснаараа гар хөлөө хайрах зэргээр эрүүл мэнд, амь насаараа хохирч байгааг сэрэмжлүүлэв. 

Сүүлийн өдрүүдэд дийлэнх нутгаар шөнөдөө хасах 12-20 хэмийн хүйтэн хонож байна.

Хүн хасах 20 хэмийн хүйтэнд 20 минут байх төдийд амь насаа алдах эрсдэлтэй. Иймд согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Цагдаагийн Ерөнхий Газраас зөвлөлөө.

ВИДЕО: 

More From Author

ФОТО: “Нүүрсний” гэх асуудалд холбогдож, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн УИХ-ын дарга

ОХУ-ын тэшүүрчид АНУ, Канадад болох олимпын эрх олгох тэмцээнд оролцоно

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн