ФОТО: “Нүүрсний” гэх асуудалд холбогдож, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн УИХ-ын дарга

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар УИХ-ын даргыг огцрууллаа.

Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын үүрэгт албан тушаалаас чөлөөлөх санал хураалтад 114 гишүүн оролцож, 102 нь дэмжсэн юм.

Тэрбээр “нүүрсний” гэх асуудалд холбогдсон учраас өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг өчигдөр гаргасан билээ.

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан огцрох үедээ индэр дээрээс “Миний бие хүн биш, хууль засагладаг төр засагтай байхын төлөө, улс төрийн намууд нэг хүний өмч биш хамтын удирдлагын байгууллагыг байлгахын төлөө, Парламентын засаглалаа төгөлдөржүүлэн, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө улам бүр хүчтэй тэмцэх болно” гэж хэлээд инээд алдсаар чуулганы танхимаас гарав.

ФОТО:

More From Author

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС, Дэлхийн банкны “Жилийн уулзалт”-д оролцож байна

“Хүйтний улиралд осгож амь насаа алдсан тохиолдлын дийлэнх нь согтууруулах ундаа хэтрүүлсэнтэй холбоотой байдаг”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн