Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС, Дэлхийн банкны “Жилийн уулзалт”-д оролцож байна

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Валютын Сан (ОУВС), Дэлхийн банкны 2025 оны “Жилийн уулзалт”-д 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо оролцож байна. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ үеэр ОУВС-ийн Гүйцэтгэх захирал Лю И тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийж, Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал тэр дундаа инфляцын хүлээлт, Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлого, цаашдын төлөв, дэлхийн эдийн засаг, худалдааны тодорхой бус байдлын талаар хэлэлцлээ.

Уулзалтын үеэр ОУВС-ийн зүгээс Монгол Улсад нэмэлтээр шаардлагатай техникийн тусалцаа үзүүлэх боломжтой буйгаа илэрхийлэв.

зураг
 

 

More From Author

Ж.Баясгалан чуулганы ирцдээ бүртгүүлсэн 61 дэх гишүүн боллоо

ФОТО: “Нүүрсний” гэх асуудалд холбогдож, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн УИХ-ын дарга

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн