Ж.Баясгалан чуулганы ирцдээ бүртгүүлсэн 61 дэх гишүүн боллоо

Чуулганы нэгдсэн хуралдааны ирц 2025 оны аравдугаар сарын 16-ны Пүрэв гарагийн 23:24 цагийн байдлаар 48.4 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, 126 гишүүнээс 61 нь ирцээ бүртгүүлжээ. 

Хамгийн сүүлд Ж.Баясгалан гишүүн ирцээ бүртгүүлсэн юм. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЭУ-д хийсэн төрийн айлчлалын багт багтаж, албан томилолтоор явсан бөгөөд эх орондоо ирсэн даруйдаа чуулганы хуралдаандаа оролцохоор ирсэн нь энэ байв. 

Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг огцруулах эсэхийг шийдэх энэхүү хуралдаанд Засгийн газрын гишүүд оролцохоос татгалзаж, өнөө өглөө хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллыг өөрчлөхийг шаардаж байгаа юм. 

Харин АН-ын бүлэг Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг огцруулах асуудлыг дараалуулан хэлэлцэхийг шаардсан. Тэдний шаардлагын дагуу уг асуудлыг хэлэлцэх болсон ч тус бүлгийн олонх гишүүн тодорхой бус шалтгаанаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байгаа юм. 

More From Author

“The MongolZ” баг сүүлийн гурван учраандаа Бразилын “FURIA”-г хожиж чадсангүй

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн