Эмч, эмнэлгийн ажилтнууд үндсэн цалингаа 3.5 сая болгон нэмүүлэхийг шаардаж дөрөв дэх өдрөө Сүхбаатарын талбайд суулт хийж байна.
“Эрүүл мэндийн салбарын зөв шинэчлэлийн төлөө” сэдэвт уг жагсаалаар Монгол Улсын 2026 он төсвийг эргүүлэн татахыг шаардаад байгаа билээ. Салбарын сайдын зүгээс эрүүл мэндийн салбарынхны үндсэн цалинг 15 хувь л нэмэх боломжтой гэсэн саналыг хэлээд байгаа юм.
Түүнчлэн өнөөдөр УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороогоор эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцжээ.
Эмч, эмнэлгийн ажилчид 10 гаруй жил нарийн мэргэжлээр суралцан төгсөөд олон жил ядмаг амьдардаг. Иймд тэмцэх хэрэгтэй болсноо эргэлт буцалтгүйгээр шийдсэн хэмээн онцлоод байгаа юм.