ТОДРУУЛГА: Нийлүүлэгч талаас шатахуун хязгаарлаж байгаа тул хомсдол үүссэн

Зарим Шатахуун Түгээх Станц (ШТС)-ын бензиний нөөц дууссанаас үүдэлтэйгээр өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлээд иргэд шатахууны эрэлд гараад буй.

ШТС-ууд дээр иргэд дараалал үүсгэснээс замын түгжрэл үүсэж байгааг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээлсэн билээ.

Энэ талаар “Шунхлай” компанийн мэдээллийн ажилтнаас нөхцөл байдлын талаар тодруулахад “Манайх өөрсдийн түгээх салбаруудад шатахуун хэвийн нийлүүлж байгаа. Нийлүүлэгч талаас хязгаарлаж байгаа тул шатахууны хомсдол үүссэн” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Харин “Магнай Трейд” компаниас лавлахад “Шатахуун хэвийн хангагдаж байна. Манайх Баасан гарагт орлогоо хаагаад түгээлтийн жолооч нар Бямба, Нямд амардаг тул амралтын өдрүүдэд шатахуун дуусах тохиолдол гардаг” гэв.

Бид “Петровис”, “Сод Монгол” компаниас мэдээлэл авахаар холбогдсон боловч хариу өгсөнгүй.

More From Author

Д.Саранцэцэг: Цэцэрлэгийн багш нар долоо хоногт 50 цаг ажиллаж байж илүү цагийн хөлс авдаг

Ирэх оны төсөвт ААНОАТ-аас нийт 6.5 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн