Д.Саранцэцэг: Цэцэрлэгийн багш нар долоо хоногт 50 цаг ажиллаж байж илүү цагийн хөлс авдаг

Өнөөдөр Засгийн газрын гишүүд ажил хаялт зохион байгуулж буй үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй багш нарын цалингийн асуудлаар санал солилцохоор хэлэлцээрийн ширээний хоёр талд суулаа.

Засгийн газраас багш нарын цалинг нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долдугаар сарын 1-нээс дахин 10 хувь нэмэх саналыг тавьсан ч үйлдвэрчний эвлэлээс үүнийг нь шууд хүлээн авах боломжгүйгээ мэдэгдсэн. Ингэснээр хоёр тал дараа дахин уулзаж ярилцахаар болж байна.

Түүнчлэн цалин нэмснээр хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг тул тодорхой тооцооллын үндсэн дээр гаргаж байгаа санал гэдгийг сайд нар онцолж байв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Боловсролын Яамнаас дундаж цалинг тооцохдоо нэмэгдэл болон нэмэгдэл хөлс аль алийг нь оруулснаа хэлж байгаа. Гэхдээ дундаж цалин гэдэг бол харьцангуй үзүүлэлт учраас үндсэн цалин нэмэхийг багш нар шаардаж, ажил хаялтаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. 

Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Саранцэцэг “Зөвхөн тоон үзүүлэлт ярьж байгаад эмзэглэж байна. Цэцэрлэгийн нэг анги 70, 80 хүүхэдтэй. Цоожтой хаалганы цаана хүүхэд үлдээж болохгүй гэдэгт бүгд санал нэгдэж, олон багш ажилд орсноор цалингийн сан нэмэгдсэнээс биш ажиллаж байгаа хүмүүсийн авч байгаа цалин өсөөгүй гэж үзэж байна. Долоо хоногт хүн 40 цаг ажиллах ёстой байдаг бол цэцэрлэгийн багш нар 50 цаг ажиллаж байж илүү цагийн хөлс гэж авдаг.

Гүйцэтгэлд суурилсан үнэлгээг та нар маш хэрэгтэй гэж байна. Тэгвэл сургуулийн өмнөх боловсролд хүмүүс сайн ажилласан уу, муу ажилласан уу гэдэг гүйцэтгэлийг хүүхдүүдийг шалгаснаар, орчныг нь үнэлснээр, өөр бусдаар үнэлүүлснээр гарч ирэхгүй.

Би өмнө нь найман удаагийн ажил хаялтад оролцож байсан. Үүн шиг нийтээрээ ажлаа хаяж байсан тохиолдол байхгүй. Энэ нь хүмүүс туйлдаж, ажиллаж чадахаа больсны илрэл. Эцэг эхчүүд ч дэмжиж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн цэцэрлэгүүдийн 91 хувь нь ажил хаялтад нэгдсэн.

Сургуулийн өмнөх боловсролоо улс хаясан байгаа шүү. Дахин дахин хэлье” гэж байр сууриа илэрхийллээ.

https://www.facebook.com/naranbayarp/videos/2060800037990405

More From Author

“ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙН ЭРИНД МОНГОЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАРЧ БУЙ СОРИЛТ БА БОЛОМЖ”

ТОДРУУЛГА: Нийлүүлэгч талаас шатахуун хязгаарлаж байгаа тул хомсдол үүссэн

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн