Үндсэн Хуулийн Цэц 19:00 цагт шийдвэрээ танилцуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан үйл ажиллагаа нь Үндсэн хуульд зөрчсөн эсэхийг өнөөдөр Үндсэн Хуулийн Цэц(ҮХЦ) их суудлын хуралдаанаараа хэлэлцэж байна.
Өнөөдөр өглөө 09:30 цагт эхэлсэн тус хурал ҮХЦ-ийн бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орсноор түр завсарлав.
19:00 цагт Цэцийн гишүүд эцсийн шийдвэрээ танилцуулах юм байна.
Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацогт “Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болдог.
Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрыг огцруулахтай холбоотой процесс дээр Үндсэн хуулийн цэцэд хандан гомдол гаргаж маргаан үүсгэсэн. Онц хүндрэлтэй, нэн яаралтай асуудал учраас цэц хуралдаж, шийдвэрээ гаргах гэж байна. Онц хүндрэлтэй, яаралтай гэж үзэж байгаа учир нь өнгөрсөн Баасан гарагт Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гурван гишүүний хоёр нь албан үүргээсээ чөлөөлөгдсөн. УИХ-ын дарга өөрөө хүсэлтээрээ ажлаа өгсөн. Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн бус аргаар огцруулсан. Үндсэн хуульд заасан томьёоллоор хэрэв Ерөнхий сайд огцорсон бол ямар нэг маргаан гарахгүй” гэлээ.