ŚILA CENTRE: Зайсанд худалдаа, үйлчилгээний шинэ цогц төв 2025 оны 10 сарын 23-ны өдөр нээлтээ хийнэ

Зайсанд худалдаа, үйлчилгээ, амралт, чөлөөт цагийг нэг дор төвлөрүүлсэн ŚILA CENTRE 2025 оны аравдугаар сарын 23-нд албан ёсоор нээлтээ хийх гэж байна. 

Энэхүү төв нь олон улсын стандартын төлөвлөлт, орчин үеийн шийдлээрээ үйлчилгээний салбарт шинэ өнгө төрх нэмэхээр бэлджээ.

Мөн дотоодын болон олон улсын нэр хүндтэй брэндүүдийг нэг дор төвлөрүүлснээр хэрэглэгчдэдээ өргөн сонголт, өндөр чанар, тав тухыг нэгэн зэрэг мэдрүүлэх боломжийг бүрдүүлжээ.

ŚILA CENTRE нь нийт дөрвөн давхар бүхий худалдаа, үйлчилгээний өргөн сонголтыг багтаасан цогц шийдэлтэй. 

  • 1-р давхар: Carrefour хайпермаркет, бэйкери, цэцгийн дэлгүүр 
  • 2-р давхар: Брэнд дэлгүүрүүд, кофе шоп 
  • 3-р давхар: Ресторанууд, банк, харилцаа холбооны үйлчилгээ, гэр ахуйн бараа 
  • 4-р давхар: Хүүхдийн тоглоомын төв, фитнес клуб

 SILA CENTRE нь дотор болон гадна зогсоолын хүртээмжтэй шийдэлтэй, олон чиглэлийн гарц, хүрэхэд хялбар байршлаараа үйлчлүүлэгчдийн анхаарлыг татаж байна.

 Нээлтийн арга хэмжээ 2025 оны 10 дугаар сарын 23-нд болох ба энэ үеэр хэрэглэгчдэд зориулсан хөнгөлөлт, урамшууллын аян өрнүүлэхийн зэрэгцээ бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны шинэ боломжуудыг танилцуулах юм.

Хаяг байршил: Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Зайсангийн гудамж , Богд хааны музейгээс урагш 200м

Холбоо барих: 7709-5959 

www.Sila.mn

More From Author

5G технологийн хөгжлийг манлайлагч Мобиком групп олон улсын шагнал хүртлээ

Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрийг 21:00 цагт танилцуулахаар болжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн