Мобиком группийн Гүйцэтгэх захирал Кожи Курушима “2025 Global FWA Evolution Roundtable and 5th ELITE FWA Club Gathering” олон улсын арга хэмжээнд оролцож, “Mobicom’s 5G Roadmap and Strategic Outlook” сэдвээр илтгэл тавилаа.
Илтгэлийн хүрээнд Монгол Улсын газарзүйн онцлог, хүн амын тархалт, дэд бүтцийн нөхцөлд тулгуурлан 5G технологийн хэрэгжилтийн үе шат, тулгарч буй сорилтууд болон хөдөө орон нутгийн дижитал хүртээмжийг нэмэгдүүлэх ирээдүйн боломжуудыг онцлон танилцуулсан юм. Түүнчлэн Мобикомын mobihome өрхийн үйлчилгээ болон уул уурхайн салбарт зориулсан 5G шийдэл зэрэг инновац шингээсэн төслүүдийн туршлага, хэрэглэгч төвтэй хандлагыг олон улсын тавцанд хуваалцсан юм.
Энэхүү арга хэмжээ нь дэлхийн тэргүүлэгч холбооны операторууд, технологийн компаниуд, бодлого тодорхойлогчид оролцсон чухал форум бөгөөд FWA (Fixed Wireless Access) технологийн хөгжлийн чиг хандлага, дижитал шилжилтийн шийдлүүдийг хэлэлцсэн олон улсын хэмжээний уулзалт юм.
Мобиком групп бүс нутгийн хэмжээнд 5G технологийн хөгжлийг манлайлагч байгууллагаар шалгарч, “Excellence in FWA Leadership in Central Asia” шагнал хүртлээ.
Энэхүү шагнал нь Монгол Улсад 5G технологийг амжилттай нэвтрүүлж, өрхийн болон байгууллагын хэрэглээнд өндөр хурдны сүлжээг хүргэх замаар улс орны дижитал хөгжилд оруулж буй Мобикомын хувь нэмрийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн чухал үзүүлэлт юм.
Мобиком групп цаашид ч Монгол Улсын дижитал шилжилтийг хурдасгах, технологийн шийдлээр тогтвортой хөгжлийг дэмжих зорилготойгоор ажилласаар байх болно.