Өнөөдөр Хууль зүйн сайдаар Б.Энхбаярыг томилсны дараа Засгийн Газрын ээлжит бус хуралдаан болсон юм.
Уг хурлаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг сайд Б.Энхбаяр цахим хуудсандаа мэдээлсэн билээ.
Тэгвэл Татварын Ерөнхий Газрын дарга Ч.Чимэдсүрэнг мөн чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр нь тус газрын харьяа, Том татвар төлөгчийн газрын дарга С.Төгсжаргалыг томилсон байна.