Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Энэ талаар Хууль зүйн сайдаар өнөөдөр томилогдсон Б.Энхбаяр өөрийн цахим хуудсандаа мэдээлэв.

Т.Сүхболд нь 2023 оны есдүгээр сараас хойш ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан юм. 

Өнгөрсөн онд Монгол генералын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнд Бригадын генерал цол хүртээж байв.

More From Author

Б.Энхбаяр: Ерөнхий сайд асан Л.Оюун Эрдэнэ “Админерал”-тай холбоотой асуудлаа цэгцэл гэж Д.Амарбаясгаланд хэлж байсан

Татварын Ерөнхий Газрын дарга Ч.Чимэдсүрэнг ажлаас нь чөлөөлжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн