Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригоо татан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригоо татан авч байгааг түүний хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр цахимаар мэдээлжээ. Уг мэдэгдэлд:

“Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн Их суудлын хуралдаанаар 08 дугаар шийдвэр гаргасан байх тул 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрийн тогтоолд хориг тавих тухай Е/11 дугаар хоригийг татан авч байна” гэжээ. 

More From Author

Нэтфликсийн “Physical: Asia” шоунд оролцох Монгол улсын багийн танилцуулгыг цацлаа

Голомт банк Лондонгийн Хөрөнгийн Биржид болсон “Mongolia Investment Forum: London 2025” арга хэмжээг хамтран зохион байгууллаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн