Мягмар гарагт Ази, Номхон далайн бүс нутгийн найман улсын баг өрсөлдөх “Physical: Asia” шоу Нэтфликс стриминг платформ дээр эхлэх гэж байгаа билээ.
Өнөөдөр тус шоуг зохион байгуулагчдын албан ёсны YouTube хуудсанд Монгол улсаас оролцох зургаан гишүүнтэй багийн богино хэмжээний танилцуулга дүрс бичлэгийг нийтэлжээ.
Дэлхийн олон сая үзэгчдэд хүрэх энэ шоунд Монгол улсаас
- Монгол улсын арслан Б.Орхонбаяр
- Холимог тулаанч Б.Энх-Оргил
- 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн
- Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн
- Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн
- Монгол улсын гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир нар оролцож байна.
“Physical: Asia” шоунд Монголоос гадна Өмнөд Солонгос, Япон, Индонез, Тайланд, Филиппин, Австрали, Турк улсуудын шилдэг тамирчид нэг тэрбум воны шагналын төлөө Мягмар гарагаас өрсөлдөж эхлэх юм.
Эх сурвалж: Netflix