Дархан аварга Г.Өсөхбаярыг МҮОХ-ны нэрэмжит “Алтан Од”-оор шагнахаар болжээ

Монголын Үндэсний Олимпын Хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд өнөөдөр хуралджээ. 

Хуралд ОУ-ын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг томилолтоор яваа учир цахимаар оролцсон байна. Хурлаар МҮОХ-ны Тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно 2025” ёслолын ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 10-ний өдөр, МҮОХ-ны бүх гишүүдийн хурлыг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Мөн: 

  • Монголын спортын сэдэвт баримтат кино найруулагч Д. Цэнддорж,
  • 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багт,
  • Волейболын спортын ОУХМ, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Батдоржийн Хэрлэн,
  • Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Чүлтэмийн Отгонбаатар,
  • “Алдар” спорт хорооны дарга, МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр нарыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одонгоор шагнахаар тус тус шийдвэрлэсэн байна. 

Шагнал гардуулах ёслол 11 дүгээр сард зохион байгуулагдах аж. 

More From Author

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг огцруулах эсэх асуудлыг Байнгын хороо хэлэлцээгүй гэх шалтгаанаар түр хойшлууллаа

“УБТЗ” ХНН: Улаанбаатар – Хөх хот чиглэлийн вагон цагийн хуваарийн дагуу аялна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн