УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг огцруулах эсэх асуудлыг Байнгын хороо хэлэлцээгүй гэх шалтгаанаар түр хойшлууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг үүрэгт албан тушаалаас нь огцруулах, түүний оронд Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэх ёстой байсан. 

Гэвч Байнгын хороогоор хэлэлцээгүй, Дэгийн тухай хууль зөрчиж байна гэх үндэслэлээр уг томилгоог өнөөдөр хэлэлцэх асуудлын дарааллаас хасах шийдвэрийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж гаргав.

Хэлэлцэх асуудлаас хасах болсон үндэслэлийнхээ талаар тэрбээр “Төрийн байгуулалтын байнгын хороо Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа бол Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо санал дүгнэлт гаргаж, чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой. 

Гэтэл өнөөдрийг хүртэл Хууль зүйн байнгын хорооны хуралдах тов гараагүй байна. Тиймээс өнөөдрийн хэлэлцэх хоёр асуудлыг Байнгын хороогоор хэлэлцээгүй, бичиг баримтаа ирүүлээгүй, гишүүдэд тогтоолтой холбоотой бичиг баримтыг өгүүлээгүй, тухайн асуудалтай холбоотой зарчмын зөрүүтэй санал гаргах боломжийг нээж өгөөгүй гэдэг шалтгаанаар хасаж байна. 

Би хурлыг хурдан явуулаад гацаанаас гаргах үүрэгтэй байгаа. Тиймээс Байнгын хорооны тогтоолын төслийг хоёр дахь өдөр хэлэлцүүлээд, гурав дахь өдөр чуулганы ээлжит бусаар хуралдуулна.

Цэцийн дүгнэлт Үндсэн хууль зөрчсөн гэж гарсан учраас хариуцлага тооцох асуудлыг УИХ хэлэлцэх ёстой” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1909567469903408

More From Author

Э.Шижир: “Нийтийн эрх ашиг” нэрийн дор хувийн хэвшлийн эрхийг зөрчиж болохгүй

Дархан аварга Г.Өсөхбаярыг МҮОХ-ны нэрэмжит “Алтан Од”-оор шагнахаар болжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн