Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд 16 болон 32 настай эмэгтэйгийн амь насыг хохироосон Ц.Д, Х.Э нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.
Нийгмийн сүлжээнд зураг нь тавигдсан эрэгтэй, эмэгтэй хоёрыг хүн алах гэмт хэрэгт хамтын оролцоотой эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн, өөрөөр хэлбэл амь хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулж буй. Тодруулбал хурлаар өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлд хамаарах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэд хийсэн эсэх, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, дутуу хийгдсэн ажиллагаа байгаа эсэхийг хэлэлцэх хуралдаан болохыг мэдээлж байв.
Уг хэрэгт насанд хүрээгүй хүн холбогдсон, мөн шүүгдэгчийн гэр бүлд заналхийлсэн үйлдэл удаа дараа гарсан тул өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг хаалттай үргэлжлүүлэх хүсэлт тавьсан юм.
Шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээн авч, хаалттай хэлэлцэхээр болжээ.