HLTV: The MongolZ баг “Senzu”-г эгнээндээ нэгтгэх сонирхолтой багуудын саналыг нээлттэй хүлээн авна

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын The MongolZ багийн сэлгээнд сууж буй “Senzu” буюу М.Азбаярыг эгнээндээ нэгтгэх сонирхолтой багуудын саналыг нээлттэй хүлээн авах талаар HLTV.org сайт өчигдөр мэдээллээ.

The MongolZ багийн удирдлагууд CS2 тоглоомын тоглогчдын шилжилт хөдөлгөөний зуучлагч болох “ULTI Agency”-тай хамтран “Senzu”-г авахыг хүсэж буй багуудын саналыг сонсох юм байна.

Өдгөө 19 настай М.Азбаярын хувьд 2025 оны аравдугаар сараас сэлгээний сандалд суусан. Тухайн үед “тоглогчид болон удирдлагын хооронд нухацтай хэлэлцсэний дараа гэнэтийн байдлаар сэлгээнд шилжсэн” гэх мэдээллийг тэрбээр өгч байлаа.

Өнгөрсөн улирлын төгсгөлийн шат, тэр дундаа Будапештын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоогүй ч Senzu оны шилдэг 20 тоглогчийн жагсаалтын 13 дугаарт байрт бичигдсэн амжилт үзүүлээд байгаа юм.

Тэрбээр 2025 онд “The MongolZ” багтайгаа өндөр зэрэглэлийн нэг тэмцээнд түрүүлж, гурван тэмцээнд дэд байрт шалгарч, таван тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн амжилт үзүүлсэн.

Эх сурвалжуудын мэдээлснээр Senzu олон улсын багт тоглогчийнхоо замналыг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бөгөөд тоглолтод хурдан хугацаанд эргэн ороход бэлэн аж.

More From Author

Японд их цас орж, зам хаагдсаны улмаас 130 орчим хүн уулын оройд оршдог сүмд хоногложээ

Автобусны жолоочоос Венесуэлийн ерөнхийлөгч болсон Николас Мадурогийн түүх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн