Үндэсний Номын Сангийн эртний баримтат өвүүд ямар үнэртэй болохыг судалж, арчлалт, хамгаалалтын аргачлал боловсруулна

“Үнэрээр номыг шинжлэхүй” судалгаа эхэлснийг Монгол Улсын Үндэсний Номын Сангаас мэдээллээ.

Австри Улсын Байгалийн нөөц, амьдралын шинжлэх ухааны их сургуулийн Химийн лабораторийн профессор, доктор Д.Гүн-Оргил, молекул биологич, доктор Р.Өлзийням нар Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын музей, Монгол судлал, гар бичмэлийн сан хөмрөг, Тогтмол хэвлэлийн сан хөмрөгт хадгалагдаж буй судар ном, эртний баримтат өв, сонин сэтгүүлээс микробиологийн болон номын үнэрийн дээжүүд авсан байна.

Тус судалгааны гол зорилго нь Үндэсний Номын Санд хадгалагдаж буй ном, судар, эртний баримтат өвүүд ямар үнэртэй болох, энэ үнэр нь юунаас үүдэлтэй болохыг судлах, болон номыг бүрдүүлж буй материалуудад химийн урвал хэрхэн явагдах, урьдчилан сэргийлэх, хадгалалт хамгаалалтын аргачлал боловсруулахад чиглэх юм.

Мөн номын гадаргуу дээр ямар бичил организм үүсэж буйг таньж тогтоох зорилготой. Номын сангийн мэргэжилтнүүдийн зүгээс ирэх 2026 онд судалгааны сонирхолтой үр дүн гарна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

More From Author

ХХБ-ны “Хуримтлалтай Монгол-2025” аяны наймдугаар сарын азтай 50 харилцагч тодорлоо

БНСУ-ын Инчон олон улсын нисэх буудлын 600 орчим ажилтан маргааш ажил хаяхаа албан ёсоор мэдэгджээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн