Бүгд Найрамдах Солонгос Улс(БНСУ)-ын Инчон Олон Улсын Нисэх Буудал(ОУНБ)-ын үйлдвэрчний эвлэлээс маргааш буюу Баасан гарагт /2025.09.19/ ажил хаялт зарлах болсныг албан ёсоор мэдээлсэн.
Уг ажил хаялтад тус нисэх буудлын 600 орчим ажилчид оролцох бөгөөд байгаль орчны цэвэрлэгээ, зорчигч тээврийн үйлчилгээ, автобус үйлчилгээ, зам тээвэр, чөлөөт бүсийн үйл ажиллагаа зэрэг хэсгийг хамрах юм.
Инчон ОУНБ-ын зүгээс Нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдана гэж мэдээлж байгаа хэдий ч зорчигч бүртгэл, хилийн шалган нэвтрүүлэх, ачаа тээш хүлээн авах зэрэг үйл явцад бага зэргийн ачаалал үүсэж болзошгүй байгааг анхаарна уу.
Иймд тухайн өдөр /2025.09.19/ МИАТ ТӨХК-ийн ОМ302 аяллын дугаартай Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчид нислэгийн хуваарьт цагаас 3-4 цагийн өмнө Инчон ОУНБ-д ирж, нислэгийн бэлэн байдлыг хангахыг хүсье.
Ажил хаялт явагдах цагийн хуваарь:
Есдүгээр сарын 19-ний Баасан гараг
- Зам тээвэр, чөлөөт бүс: 09:00-18:00 цагт
- Зорчигч терминалын үйлчилгээ /мэдээлэл, зөвлөгөө/ 06:00-18:00 цагт
- Байгал орчны цэвэрлэгээ: Есдүгээр сарын 19-ний 05:30 цагаас эхлэн есдүгээр сарын 20-ны 07:30 цаг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: МИАТ ТӨХК