“The MongolZ” баг Сербийн Белград хотноо зохиогдож тэмцээний шөвгийн дөрөвт шалгарлаа

Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн FISSURE Playground 2 тэмцээн Сербийн Белград хотноо шөвгийн наймын тоглолтуудаар үргэлжилж байна.

Манай улсын “The MongolZ” баг шөвгийн наймд Европын “G2 Esports” багийн эсрэг “Во3” (гурван “map”-аар ялагчийг тодруулах) журмаар өнөөдөр тоглож, 2:1 онооны харьцаатай ялалт байгууллаа. 

Ингэснээр 1.2 сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground 2 тэмцээний шөвгийн дөрөвт шалгарч байна.

Тэд шөвгийн дөрөвт Туркийн “Aurora Gaming” болон Нидерландын “Team Liquid” багийн аль хожсонтой нь маргааш 20:00 цагт тоглоно.

Зургаан өдрийн турш үргэлжилсэн тойргийн шатнаас Туркийн “Aurora Gaming”, Нидерландын “Team Liquid”, манай улсын “The MongolZ”, Европын “G2 Esports”, Бразилын “FURIA”, Данийн “Astralis”, Бразилын “paiN Gaming”, Саудын Арабын “Team Falcons” гэсэн баг шөвгийн наймд шалгарсан юм.

More From Author

АТГ-ын мөрдөгчид С.Ганбаатар гишүүний өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх шалтгаанаар АН-ын бүлэг төсвийн хэлэлцүүлгээс завсарлага авав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцоно

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн