Жүдогийн насанд хүрэгчдийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ) өнөөдөр эхэллээ.
Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдаж буй тус тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар түрүүлэв.
Тэрбээр бэртлийн улмаас 2024 оны тавдугаар сараас хойш тэмцээнд оролцоогүй. Тэгвэл улсын аваргад “D” хэсэгт ороод У.Одбаатар, Ж.Гансүрэн нарыг ялаад хэсгийн аваргын төлөө Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хүрэл медальт Л.Анхзаяаг буулган авчээ.
Улмаар хагас шигшээд Их Дуулгын алт, хошой хүрэл медальт О.Уранбаярыг, шигшээд Их Дуулгын алт, мөнгө, хүрэлтэй Б.Эрдэнэбаярыг ялснаар улсын аваргадаа долоо дахиа түрүүллээ.
Жүдогийн УАШТ энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх юм.