“Үзүүртэй төмөр хашаа барьж, албан шаардлагыг биелүүлээгүйгээс зэрлэг амьтан гэмтсэн нь байгаль орчинд бодит хохирол учруулсан үйлдэл”

зураг
 

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд үзүүртэй төмөр хашааг давах үед буга гэмтсэн гэх дуудлагын дагуу Хамгаалалтын захиргааны Хариуцлагатай жижүүр болон байгаль хамгаалагчид газар дээр нь очиж ажиллаж байна.

Газрын үзлэг болон бусад дүрс бичлэгээр тусгай хамгаалалттай газар нутгийн стандартын шаардлага хангаагүй үзүүртэй хашаанд буга гэдсээ гэмтээж, цус, үс үлдсэн ул мөр илэрснийг баримтжуулан хяналт шалгалтын ажил явуулж байна.

Одоогоор Богдхан уулын хамгаалалтын захиргаа, мэргэжлийн эмч нар болон холбогдох мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч байгаа бөгөөд мэдээллийг дахин өгөх болно гэж Богдхан Уулын Дархан Цаазат Газрын Хамгаалалтын Захиргаанаас мэдээлэв.

зураг
 

More From Author

Индонез улсад гэр бүлээс гадуур бэлгийн харилцаанд орсон, согтууруулах ундаа хэрэглэсэн хосыг 140 удаа савааджээ

“Улаанбаатарын өвлийн наадам-2026”-д нийслэл болон орон нутаг, олон улсаас ирсэн 1,000 гаруй тамирчин оролцож байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн