Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын башёгийн 12 дахь өдрийн барилдаан өндөрлөлөө.
Эхний 11 өдөр унаагүй явсан ёкозүна Хоошоёрюү С.Бямбасүрэн өнөөдөр Украин бөх комисүби Аонишикид ялагдав. Ингэснээр С.Бямбасүрэн хоёр тэмцээн дараалан Аонишикид ялагдаж байна. Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын тэмцээний гурав дахь өдөр 21 настай өрсөлдөгчөө бараагүй юм. Улмаар тэмцээнийг тав дахь өдрөөс эхэлж гэмтлийн улмаас өнжсөн билээ.
Тэмцээний дөрөв дэх өдөр Хакүоход унаснаас хойш ёкоүна Оносато дараалан ялаад буй. Өнөөдөр секиваке Киришима Б.Лхагвасүрэнг ялснаар 11 даваа, нэг унаатай болов.
Ингэснээр тэмцээнийг хоёр ёкозүна ижил амжилттайгаар тэргүүлж байна.
Тэдний араас маегаширагийн 7 Таканошо 10 даваатай нэхэж буй. Япон эр өнөөдөр озеки Котазакүраг буулган авсан аж.
Жүрье зиндаанд улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъяантогтох 10 даваа, хоёр унаатай тэргүүлэгчдийн эгнээнд яваа юм.
Хамгийн бага буюу жоникүчи зиндаанд Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийн хүү Тацүбаяма М.Буянтогтох 6:0 амжилтаар тэргүүлж байна.