Д.Тунгалаг: Гадаадад бакалаврт сургаж байгаа бүх тэтгэлгийг төсвөөс хасмаар байна. Дарга нар нь авчихдаг

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос “Боловсролын салбарын 2026 оны төсөв” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Энэ үеэр Бүх нийт боловсролын төлөө эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг 2026 оны төсөвт тусгах өөрийн саналаа дараах байдлаар танилцуулав.


  • Сангийн яам өмнөх онуудад эхлүүлсэн бүх сургууль, цэцэрлэгийн барилгаа дуусгах төсөв тавьж өгвөл яасан юм бэ. 2020, 2021, 2022 онд эхлүүлсэн ажлаа дуусгах төсөв тавьж өг. Ялангуяа Улаанбаатарт. 

  • Гадаадад бакалаврт сургаж байгаа бүх тэтгэлгийн төсвийг хасмаар байна. Боловсролын зээлийн сан өгдөг, буцаан авч чаддаггүй, дарга цэрэг нь авчихдаг бакалаврын түвшний бүх тэтгэлгийг хасмаар байна. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу болгож байгаа бүх тэтгэлгийг боловсролын салбараас хасмаар байна. 
  • Хувийн сургууль, цэцэрлэгт төсөвлөж буй 60 тэрбум төгрөгийг хасаж тусгамаар байна. Үүнийг шаардлагатай багшийн цалин, боловсролын чанарыг сайжруулахад тусгах хэрэгтэй. 
  • Боловсролын чанарыг сайжруулахад мөнгө тавимаар байгаа. PISA үнэлгээний дүн гарсны дараа юун дээр ажиллах вэ гэдэгт сайдад төсөв тавьж өгмөөр байна. 
  • Нэг суралцагчид ногдох төсвийн зардлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлт болгож тавих хэрэгтэй. Бид нэг суралцагчид ногдох зардлаар PISA-ийн шалгалтад орсон бүх улс орнуудаас доогуур, дэлхийг бараадахгүй байгаа. Ийм төсөв тавьдаг атлаа үр дүн шаардах хэрэггүй.
  • СОР-17 дээр шинэ байшин барилга барих шаардлагагүй гэж үзэж байна. Байгаа байшин, зочид буудалдаа хөрөнгө оруулалт хийвэл яасан юм бэ. Энэ яг АСЕМ шиг болох гэж байна. Бөөн хөрөнгө оруулалт тавьсан боловч улс төрчид хуваагаад авчихна.
  • Хот хөдөөгийн чанарын ялгааг арилгах бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан сум, аймгийн нэг ээлжтэй сургууль дээр үдээс хойш давтлага нэмэлт хичээл хийх, хотын захын сургууль дээр зуны сургууль хичээллүүлэх зэрэг төсвийг тусгаж өгөөч. 
  • Ядуурлыг бууруулахын тулд ядуу өрхийн хүүхдүүдийн боловсрол эзэмших зардлыг төсвөөс дааж өгөөч, Нийгмийн халамжийн тухай хуульд зааж өгөх хэрэгтэй. Сурах бичиг, хичээлийн хэрэглэл, дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл, дөрвөн улирлын хувцас, зайнаас сурах тоног төхөөрөмжийг дааж өгснөөр ядуурал буурна. Ядуурал 31 хувиас буухгүй байна.

More From Author

“УИХ-ын гишүүдийг нэг өдөр 70 хүүхдэд хичээл зааж, цэцэрлэгт 40 хүүхэдтэй ажиллахыг урья. Багшийн ачааллыг бодитоор мэдэр”

Хоёр ёкозүнагийн даваа, унаа тэнцлээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн