Богдхан ууланд алхдаг иргэдэд дараах сэрэмжлүүлэг мэдээллийг Экологийн Цагдаагийн Алба болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хүргэлээ.
Тодруулбал намар цаг болж буга амьтдын нийллэгийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой явахыг зөвлөв.
Өнгөрсөн өдрүүдэд Богдхан уулын Зайсангийн амны дугуй цагаан руу өгсдөг замд бугын сүрэг хүн рүү дайрах тохиолдол гарсан тул иргэд, алхагчид та бүхнийг буга урамдах үед ой модонд амьтдын бэлчээрлэх талбайд ойртох, нэвтрэхгүй байхыг анхааруулж байгааг ЭЦА-наас анхаарууллаа.


Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд сүүлийн өдрүүдэд “буга хүн рүү дайрч байна” гэх гомдол, дуудлага мэдээлэл олон ирж байна.
Жил бүрийн ес, аравдугаар сард Богдхан уулын бугын дуудлага буюу үржил, ороо нийллэгийн үе эхэлдэг.
Тус үржлийн буюу нийллэгийн үеэр эр буга ууртай, ширүүн, шийдэмгий болж ойртсон, цочоосон амьтад руу дайрах, мөргөх зэрэг үйлдэл гаргах нь элбэг.
Иймд ууланд алхагчид, аялагчид болон Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд зөвхөн батлагдсан аяллын зам, маршрутаар явахыг сануулав. Мөн ууланд явахдаа аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, зураг авах, дуу чимээ гаргахгүй байхыг анхааруулж байна.