Ахмадын баярын өдөр маргааш тохионо.
Энэхүү баярыг угтан Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос зарим тоон мэдээллийг танилцуулав.
Монгол Улсын нийт хүн амын 9 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна.
60-аас дээш насны ахмадуудын 31.3 хувь нь орон нутагт амьдарч буй. Мөн ахмадын баярын өдөр буюу аравдугаар сарын 1-нд төрсөн ахмадуудын 547 нь эрэгтэй, 803 нь эмэгтэй гэж ҮСХ-ноос мэдээллээ.

