Хүний амь хохироосон хэргийн шийдвэрлэлтийг Цагдаагийн Ерөнхий Газраас дараах байдлаар мэдээлэв.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн “Хонь хариулж явсан эмэгтэй хүүхдийн амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оногдууллаа.
Тодруулбал Хөвсгөл аймгийн нэр бүхий сумын нутаг дэвсгэрт 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр 13 настай хүүхдийг хонь хариулж явахад нь биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг нь мэдсээр байж амь насыг нь хохироосон Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.7-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлэх саналтай нийслэлийн прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэсэн.
Улмаар хэргийг Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцэж, шүүгдэгч Б-д бүх насаар нь хорих ял оногдуулсан” гэдгийг хэллээ.
ВИДЕО: