Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан уул уурхайн бүтээгдэхүүн болон шатахуун тээвэрлэх тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2025 оны есдүгээр сарын 2-ны өдрийн 77 дугаар тогтоолоор шинэчлэн тогтоосон.
Тодруулбал аравдугаар сарын 1-нээс эхлэн дээрх төрлийн ачааг тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл зам ашигласны төлбөрт 150,000 төгрөг төлөхөөр болсон юм.
Энэхүү шийдвэрийг тээвэрчид эсэргүүцэж, нийслэлийн төв талбайг зорихоор төлөвлөсөн байна. Гэхдээ цагдаагийн алба хаагчид шатахуун тээврийн буюу аюултай ачаа тээвэрлэдэг тээврийн хэрэгслийг хотын төв рүү оруулах боломжгүй хэмээн Саппорогийн уулзварын орчимд замыг нь хаажээ.