Та гудамжинд эсвэл сошиал орчинд “30% нэмэгдлээ” гэсэн сурталчилгааны баннертай таарсан уу? Сүүлийн хэд хоног хотын төвд байрлах томоохон сурталчилгааны самбарууд дээр болон Facebook, Instagram дээр Голомт банкны логотой “+30%” гэсэн сурталчилгаа, контентууд цацагдах болсон.
Харин өнөөдөр үүний учир тайлагдаж Голомт банк хадгаламжийн хүүгээ 30%-аар нэмэгдүүлж буйгаа зарлалаа. Өөрөөр хэлбэл “Хадгаламжтай аялал” сугалаат аяны хүрээнд 10-р сарыг хүү нэмэгддэг сар болгож, хуримтлалтай болохоор төлөвлөж буй харилцагчдадаа гэнэтийн бэлэг барьж байна.
Та 2025.10.01-2025.10.30-ны хооронд үргэлжлэх 30 хоногийн хугацаанд 30%-ийн нэмэгдэлтэй хүүгээр буюу жилийн 15.73%-ийн хүүгээр шинэ хадгаламж нээлгэх боломжтой юм. Ингэхдээ заавал 12 сарын хугацаатай хадгаламж нээлгэх бөгөөд хадгаламж нээх анхны дүн 50,000₮-өөс дээш байхыг битгий мартаарай.


Та нэмэгдэлтэй хүүгээр хуримтлал үүсгэхийг хүсвэл Голомт банкны дурын салбарт хандан эсвэл Интернэт банк, Smart bank аппликэйшнийг ашиглан онлайнаар шинэ хадгаламж нээх боломжтой.
Урамшуулалтай холбоотой бяцхан санамж:
- Урамшуулалт хүүгийн нөхцөл нь зөвхөн шинээр нээсэн хадгаламжид хамаарна.
- Шинээр нээсэн хадгаламж нь 12 сарын хугацаатай, иргэдийн, төгрөгийн хадгаламж байна.
- Нэмэгдсэн хүү нь 30,000,000₮ хүртэл дүнд бодогдох ба хадгаламжийн үлдэгдэл үүнээс дээш гарсан тохиолдолд энгийн, хугацаатай хадгаламжийн хүүгээр буюу жилийн 12.10%-ийн хүүгээр тооцно.
- Харилцах, хугацаагүй хадгаламж, гадаад валютын хадгаламж, байгууллагын хадгаламж, тусгай хадгаламж болон хөрөнгө оруулалтын хадгаламж энэхүү нөхцөлд хамаарахгүй.
Дахин сануулахад энэхүү нэмэлт хүүгийн урамшуулал нь зөвхөн 30 хоногийн хугацаанд хэрэгжих тул та амжиж хадгаламжаа нээгээд Голомт банкнаас санал болгож буй өндөр хүүгийн өгөөжийг алдалгүй хүртээрэй.
Урамшуулалтай холбоотой мэдээллийг Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт хандан авах боломжтой.
30% НЭМЭГДЛЭЭ