Шон “Дидди” Комбс бусдын биеийг үнэлүүлсэн хэргээр 50 сарын хорих ял сонслоо

Америкийн хип хоп урлагийн томоохон зүтгэлтэн Шон “Дидди” Комбс өнгөрсөн долдугаар сарын 2-ны өдөр бусдын биеийг үнэлүүлсэн хэрэгт буруутгагдаж байсан юм.

Тэгвэл Баасан гарагт шүүх энэ хэрэгт нь түүнд 50 сарын хорих ял, $500,000-ын торгууль оноох шийдвэр гаргажээ.

55 настай Комбсыг шүүх өөрийн зохион байгуулдаг “Freak Offs” гэж нэрлэгдсэн садар самуун үдэшлэг цэнгүүнд оролцуулах зорилгоор эрэгтэй биеэ үнэлэгчдийг муж дамнуулан зөөвөрлөдөг байсан гэж дүгнэсэн байна.

Гэхдээ шүүх айлган сүрдүүлэлт, сексийн боолчлол зэрэг түүнд тулгасан илүү ноцтой хэргүүдийг нотлох баримт хангалтгүй үндэслэлээр цагаатгасан юм. Хэрвээ эдгээрт буруудвал Комбс бүх насаар хоригдох ял сонсох байв.

Комбс өчигдрийн ялыг эсэргүүцэж, шүүхийн шийдвэрийг давж заалдах төлөвтэй байна.

зураг
 

Нью-Йорк хотын уугуул, “Bad Boy Records” студийн үүсгэн байгуулагч Комбс бол Америкийн хип хоп урлагийг шинэ түвшинд гаргасан хүмүүсийн нэгд тооцогддог.

Тэрбээр бэлгийн гэмт хэрэгт холбогдон шийтгүүлсэн энтертайнмент салбарын хамгийн том төлөөлөгч болж байна.

Прокурорууд түүнд 11 жилийн хорих ял оноохыг шаардаж, харин өмгөөлөгч нь хурдан суллахыг шаардаж байлаа.

Харин өчигдөр Манхеттэн дүүргийн холбооны шүүхийн байранд болсон хурлаас шүүгч Арун Субраманиан 50 сарын хорих ял болон мөнгөн торгуулиар шийтгэх шийдвэр гаргажээ.

Комбс нь 2024 оны есдүгээр сарын 16-нд баривчлагдсанаасаа хойш Брүүклин дүүргийн шоронд хоригдож байсан юм.

Энэ оны эхээр хоёр сар үргэлжилсэн шүүх хурлаар Комбсын хоёр хуучин найз эмэгтэйдээ үзүүлсэн бэлгийн болон бие махбодын хүчирхийлэл, айлган сүрдүүлэлтийн хэргийг хэлэлцэж байлаа.

Тэдний нэг нь R&B дуучин Касандра Вентура, нөгөө нь шүүхийн бичиг баримтад Жэйн нэрээр тэмдэглэгдсэн үл таних эмэгтэй байжээ.

Гэвч Вентура, Жэйн нарын аль аль нь тухайн үед Комбст хайртай байсан тул зөвшилцлийн үндсэн дээр бэлгийн харилцаанд орсноо хүлээж байв.

 

Эх сурвалж: Reuters

 

More From Author

“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ

Пабло Эскобарын эдлэнг зэвсэгт мөргөлдөөний хохирогч эмэгтэйчүүдэд өгөх шийдвэрийг Колумбын ерөнхийлөгч гаргав

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн