“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ

Хан-Уул дүүргийн 17,18 дугаар хороо, “Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг стандартын дагуу өргөтгөж, шинэчилсэн.

Энэ хүрээнд холбогдох албаныхан тухайн байршилд ажиллаж, мэдээлэл өгөв. 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Э.Алтан-Эрдэнэ “Иргэдийн эрүүл аюулгүй орчинд таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 17, 18 дугаар хороонд буюу Богд хааны музейгээс Зайсангийн гудамжны зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан 400 метр урт барьсан хашааг буулгаж, явган хүний замыг өргөтгөсөн. Энэ хэсгийн явган хүний зам өмнө нь  1-1.5 метр өргөнтэй байсан бол одоо 3-4 метр болсон” гэлээ.

зураг
 
зураг
 
зураг
 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

More From Author

Усны хомсдолд орсон Тегеранаас нийслэлээ нүүлгэх ёстой гэж Ираны ерөнхийлөгч үзэж байна

Шон “Дидди” Комбс бусдын биеийг үнэлүүлсэн хэргээр 50 сарын хорих ял сонслоо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн