Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг Зууч ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагчдын нэг, шинэ орон сууцны борлуулалтыг дэмжих контент маркетингаар 2005 оноос хойш, мэргэшин ажиллаж байгаа, Контент Маркетинг ХХК-н үүсгэн байгуулагч, Захирал Д.Гэрэлт-Одын бестселлер 2 сургалтыг танилцуулж байна.
Шинэ орон сууцны төслийн борлуулалт хамгийн багадаа 2 жилийн хугацаанд үргэлжилдэг. Тийм учраас, маркетингийн ажлууд, идэвхжүүлэлт нь урт хугацаанд үргэлжлэх учиртай. Контент маркетинг гэдэг нь товчхондоо урт хугацаанд зорилтот худалдан авагчтайгаа учрах болгондоо хэрхэн анхаарлыг нь татсан, эргэлзээг нь тайлсан, сонирхогчоос худалдан авагч болгож хувиргасан, худалдан авалтын дараах сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийг контентоор шийдэхийг хэлнэ.
Ямар хоёр сургалт вэ?
- Шинэ орон сууцны маркетингийг хэрхэн амжилттай хийх вэ?
- Шинэ орон сууцны борлуулалтыг дэмжих маркетингийн контентын 365 хоногийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах вэ?
Энэ сургалтад хэн суувал зохих вэ?
- Шинэ орон сууцны төсөл хэрэгжүүлэх гэж буй девелопер багийн хамтаар
- Шинэ орон сууцны төсөл хэрэгжүүлж буй төслийн удирдагч, захирал, маркетинг хариуцсан захирал, маркетингийн албаны ажилтнууд
Сургалтын агуулга
Шинэ орон сууцны маркетингийг хэрхэн амжилттай хийх вэ? |
Шинэ орон сууцны борлуулалтыг дэмжих маркетингийн контентын 365 хоногийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах вэ? |
---|---|
Сургалтын агуулга |
Сургалтын агуулга |
|
|
Сургалтад хамрагдсанаар юу мэдэж авах вэ?
- Төслийнхөө маркетинг дээр юуг сайжруулах хэрэгтэйг
- Багийнхныгаа ямар чиглэлээр чадавхжуулж эсвэл дэмжих хэрэгтэйг
- Маркетингийн үйл ажиллагааны ямар үед мэргэжлийн байгууллагатай ажиллах, ямарт нь багаа дайчлах хэрэгтэйг
- Контент бүтээх зардлыг бууруулахын тулд юу хийх хэрэгтэйг
- Худалдан авагчийнхаа тоог олон болгохын тулд хэнийг, юуг судлах хэрэгтэйг
- Инфлүенсэр, олны танил хүмүүстэй хамтран ажиллах эсэх, ажиллах бол ямар үр дүн хүлээх хэрэгтэйг
- Маркетингийн ажлын үр дүнг хэрхэн хэмжих
гэх мэт олон зардлыг хэмнэх, борлуулалтыг нэмэгдүүлэх мэдлэг, мэдээлэлтэй болно
Ривер гарден, Романа Резиденс, Парк Вью хотхон, VIP Residence гэх мэт шинэ орон сууцны бизнес болон өндөр зэрэглэлийн олон төслийн контент маркетинг дээр ажиллаж байсан туршлагатай Д.Гэрэлт-Одын дээрх 2 сургалтыг зөвхөн байгууллага дээрээ, төслийн багтаа зориулж, танхимаар авах боломжтой.
Дээрх сургалтыг авахыг хүсвэл cm.gereltod@gmail.com хаягаар имэйл бичих эсвэл www.facebook.com/OdContent хуудсаар мессеж илгээгээрэй.