Хөсөг трейдийн баруун урд уулзвараас Ажилчны гудамж хүртэлх авто замыг дөрөв хоног хаана

Баянгол дүүргийн 20 дугаар хороо Эрчим хүчний гудамжны 5.9 километр авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Хөсөг трейдийн баруун урд талын уулзвараас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх 0.7 километр авто замыг хааж, зам барилгын ажил хийж гүйцэтгэхээр боллоо.

Тодруулбал энэ долоо хоногийн Пүрэв гараг буюу аравдугаар сарын 9-ний 23:00 цагаас аравдугаар сарын 13-ны 06:00 цаг хүртэл тус замыг хаана.

Энэ хугацаанд бусад гудамж замыг сонгож авто замын хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗХГ-аас мэдэгдлээ.

More From Author

Гурвалжингийн гүүр орчимд элс, хайрга зардаг том оврын машин, техникийг нүүлгэхээр болжээ

МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахыг шаардлаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн