“Бөхчүүдээс авсан 63 сорьцоос хориглосон бодис, арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй”

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн допингийн шинжилгээний эхний хариу ирсэн талаар Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээллээ. 

2026 оны Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдээс нийт 64 сорьц цуглуулан шинжилгээнд хамруулсан байна.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагт ирүүлсэн шинжилгээний эхний хариугаар 63 сорьцын шинжилгээ бүрэн дуусжээ.

Дээрх 63 сорьцоос хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй болохыг лаборатори мэдээллээ. Нэг сорьцын шинжилгээ лабораторид үргэлжилж байгаа бөгөөд эцсийн хариу хараахан ирээгүй байгаа аж. Тухайн сорьцын хариу ирээгүй байгаа нь хориглосон бодис илэрсэн гэсэн үг биш бөгөөд шинжилгээ бүрэн дууссаны дараа лабораторийн албан ёсны хариуг олон нийтэд мэдээлнэ гэв. 

More From Author

Улаанбаатарт маргааш, нөгөөдөр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр 17:10 цагаас эхлэн Улаанбаатар хотын баруун хэсгээр усархаг бороо орно

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн