Ирланд улс сар бүр $1,500-той тэнцэх сул мөнгийг уран бүтээлчдэд тогтмол олгож байхаар болжээ

Ирланд улсын засгийн газар хүмүүст ямар ч болзолгүйгээр сул мөнгө өгөх “Universal Basic Income” (бүх нийтийн суурь орлого) системийн туршилтыг 2022 онд соёл урлагийн салбарын уран бүтээлчдийн хүрээнд эхлүүлж байжээ.

Уг туршилтын хугацаа ирэх оны хоёрдугаар сард дуусах юм.

Харин энэ сарын эхээр Ирландын засгийн газар уг туршилт үр дүнтэй байсан тул цаашид тогтмол болгон үргэлжлүүлэхээр болсныг зарлажээ. Үүнд шаардлагатай хөрөнгийг 2026 оны төсөвтөө тусгасан байна.

Бүх нийтийн суурь орлогын туршилтыг дэлхийн хэд хэдэн улс орон янз бүрийн хүрээнд хэрэгжүүлж байгаагийн нэг нь Ирланд улс юм.

Хүмүүс ийм сул орлоготой болсноор өдөр тутмын амьдралын хэрэгцээнд санаа зовохоо больж, илүү бүтээлч, эрүүл саруул амьдрах ёстой гэж санаачлагчид нь үздэг.

Ялангуяа хиймэл оюуны технологи ихэнх ажлын байрыг эзэлснээр эдийн засгийн үр ашгийг хүмүүс ингэж хүртдэг болох ёстой гэсэн онол яригдаж байгаа. Энэ санааг Илон Маск зэрэг технологийн салбарын бизнесмэнүүд дэмждэг.

Ирланд улсын хувьд 2022 онд сонгосон 2,000 уран бүтээлчид долоо хоног бүр 325 евро ($370) олгох туршилтыг эхлүүлж байжээ.

Эрх баригчид эхэндээ уг туршилтыг энэ оны наймдугаар сар хүртэл үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байсан бол сүүлд зургаан сараар сунгасан байна.

Тавдугаар сард нийтлэгдсэн засгийн газрын тайланд туршилтад хамрагдсан хүмүүсийн санхүүгийн стресс буурч, сэтгэцийн эрүүл мэнд сайжирч, мэргэжлийнхээ чиглэлээр улам бүтээлч санаачилгатай ажиллаж эхэлснийг дурдаж байв.

 

Эх сурвалж: Business Insider

 

More From Author

Нобелийн шагналт Хятадын физикч 103 насандаа таалал төгсжээ

Хүнсний зүй зохистой шаардлагыг хамгийн сайн хангадаг “Japonica” япон будаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн