“Си И Си Инвестмент ББСБ” ХХК нээлттэй зах зээл дээр арилжаалах шинэ бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, харилцагч нартаа санал болгож байна

“Си И Си Инвестмент ББСБ” ХХК олон нийтэд нээлттэйгээр 3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй “CECI ХБҮЦ 1” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч арилжааг 2025.10.20-ны өдөр албан ёсоор нээж, хүндэтгэлийн цан цохилоо. 

“Си И Си Инвестмент ББСБ” ХХК өмнө нь 2 тэрбум төгрөгийн БОНД гаргаж байсан туршлагатай бөгөөд энэ удаа анхны ХБҮЦ-ыг гаргаж, Хөрөнгийн зах зээл дэх оролцоогоо улам тэлж байна.

Энэхүү Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь 24 сарын хугацаатай, жилийн 18%-ийн өгөөжийг хөрөнгө оруулагчдад санал болгож буй бөгөөд Автомашины барьцаалсан зээлийн хөрөнгөөр баталгаа гаргаж байгаа юм.

зураг
 

“Си И Си Инвестмент ББСБ” ХХК нь 2013 онд байгуулагдсан бөгөөд 2022 оноос эхлэн зах зээлд үйл ажиллагаагаа эрчимжүүлэн, өдгөө 3 салбартай, 3 цахим сувагтай, жил бүр өндөр өсөлтийг үзүүлж буй анхаарал татахуйц санхүүгийн байгууллага болохыг онцолж байна.

Салбарын мэдээлэл:

Төв салбар – Түшиг төв

Да хүрээ салбар

22 авто худалдааны цогцолбор

Цахим суваг:

Хөрөнгийн хэмжээ: тэрбум төгрөг

Үзүүлэлт

2022

2023

2024

2025.III

Эздийн өмч

5.11

5.86

7.15

10.18

Бусдаас татсан эх үүсвэр

0.18

0.30

4.69

8.06

Нийт актив

5.29

6.16

11.84

18.24

зураг
 

Хүүгийн орлого: тэрбум төгрөг

Үзүүлэлт

2022

2023

2024

2025.III

Хүүгийн орлого

0.45

0.94

2.37

3.55

зураг
 

“Си И Си Инвестмент ББСБ” Санхүүгийн байгууллагын анхаарал татах хөтөлбөрүүд:

“Боловсрол бидний ирээдүй” хөтөлбөр нь ерөнхий боловсролын дунд сургууль, боловсролын байгууллагууд, болон урт хугацаат сургалтын төвүүдийн төлбөрийг зээлээр санхүүжүүлэн 12 сарын хугацаанд, бага хүүтэйгээр хуваан төлөх нөхцөлтэй зээлийн бүтээгдэхүүнийг оюутан, сурагчдын сургалтын амжилтыг урамшуулах зорилгоор хэрэгжүүлж буй санхүүжилтын хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрт одоогоор 24 ерөнхий боловсролын дунд сургууль болон сургалтын төвүүд гэрээ байгуулан нэгдэж, амжилттай хэрэгжээд явж байна.

зураг
 

“Empowered by CECI” хөтөлбөр нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өсөлтийг дэмжих зорилготой бөгөөд хөнгөлөлттэй хүүтэй зээл олгох, бизнес эрхлэгчдэд бизнесээ удирдах, санхүүгээ зөв төлөвлөн хэрэгжүүлэхэд Санхүүгийн байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэх тусгай хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн дараагийн хэрэгжилт 2025 оны 4-р улиралд явагдах юм.

зураг
 

“Си И Си Инвестмент ББСБ” ХХК нь нээлттэй зах зээлээс татан төвлөрүүлсэн 3 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр бизнес эрхлэгчид, тэр дундаа Тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцэх ногоон бизнес, бараа бүтээгдэхүүнд зориулсан ногоон санхүүжилтийг түлхүү дэмжих зорилго тавин ажиллаж байна.

Иймд Та бүхэн чанартай зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийж, ухаалаг хөрөнгө оруулалтыг дэмжээрэй.

  • Үнэт цаас гаргагч: “Си И Си Инвестмент ББСБ” ХХК / “CEC Investment NBFI” LLC
  • Андеррайтер: “Ти Ди Би Секьюритис” ҮЦК 
  • Бирж: “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” 

Дэлгэрэнгүй мэдээлэл:

⤵ Захиалга өгөх утас: 7010-0261
⤵ Захиалга өгөх холбоос: Та захиалгын хүсэлтээ энд дарж өгнө үү.

 

More From Author

Агаарын бохирдлыг цаг тухайд нь бодит нөхцөлд хэмжих боломжтой хөдөлгөөнт станцтай болжээ

“1945 оны Ард нийтийн Санал хураалт нь төлөөллийн ардчиллын зарчмыг тууштай баримталснаараа үнэ цэнтэй”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн