Осол гэмтэлд өртсөн тохиолдлын 60 орчим хувийг эрчүүд эзэлж байна

Эрэгтэйчүүд амьдралын буруу дадал, хорт зуршлаас шалтгаалж осол гэмтэлд өртөх, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол өндөр байгааг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс мэдээллээ. 

Иймд хөвгүүд, эрэгтэйчүүдийн эрүүл зан үйл, зөв дадал хэвшлийг сайжруулах замаар урт наслалтыг нэмэгдүүлж осол гэмтэлд өртөх эрсдэлийг бууруулах юм.

Осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан: 

  • Уналт 45,037 (41.2 хувь)
  • Амьгүй механик хүчинд өртөх 21,116 (19.3 хувь) 
  • Зам тээврийн осол 13,700 (12.5 хувь) 
  • Амьд механик хүчинд өртөх 9,498 (8.7 хувь) 
  • Хүчирхийлэл 9,030 (3.4 хувь) 

Осол гэмтэлд өртсөн тохиолдлын 59.9 хувь буюу 65,480 нь эрэгтэй, 40.1 хувь буюу 43,875 нь эмэгтэй байна.

Өөрөөр хэлбэл осол гэмтлийн шалтгаант 10 шинэ тохиолдол тутмын 5-6 нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй байгааг ГССҮТ-өөс мэдээлэв.

Гэмтлийн хэлбэр: 

  • Толгойн гэмтэл 21.7 хувь 
  • Бугуй ба сарвууны гэмтэл 13.9 хувь 
  • Шагай ба тавхайн гэмтэл 13.6 хувь 
  • Тохой ба шууны гэмтэл 11.7 хувь 
  • Өвдөг ба шилбэний гэмтэл 11 хувийг тус тус эзэлжээ. 

More From Author

“Нэтфликсийн Олимп” гэгдэж буй “Physical: Asia” шоунд түрүүлсэн улсын баг нэг тэрбум воны шагнал хүртэнэ

30 жилийн буглаа гурван сарын дотор арилахгүй

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн