“Нэтфликсийн Олимп” гэгдэж буй “Physical: Asia” шоунд түрүүлсэн улсын баг нэг тэрбум воны шагнал хүртэнэ

Дэлхий дахины үзэгчдийг байлдан дагуулж байсан Нэтфликсийн “Physical: 100” шоуны уран бүтээлчид ирэх долоо хоногт энэ шоуныхаа Ази тивийн хувилбарыг үзүүлэх гэж байгаа.

Баасан гарагт “Physical: Asia” шоуны нээлтэд зориулсан хэвлэлийн хурал Сөүл хотод зохион байгуулагджээ.

Найруулагч Чан Хо Ги энэ үеэр шинэ уран бүтээлээ “Нэтфликсийн Олимп” гэж тодорхойлсон байна.

“Найман орны домогт тамирчид нэр хүндийн төлөө өрсөлдөх гайхалтай үзүүлбэрийг тэсэн ядан хүлээж байна. Та бүхэн үүнээс Солонгосын шоунаас урьд өмнө нь огт харж байгаагүй шинэ дүрүүдтэй танилцах болно” гэж тэр хэлжээ.

зураг
 

Биеийн тамирын энэхүү шоу тэмцээнд Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филиппиний тус бүр зургаан хүнтэй баг оролцох юм.

Оролцогч улсуудыг сонгохдоо тухайн үндэстний “спортын өндөр сонирхол”, “өвөрмөц уламжлал” зэргийг харгалзан үзсэнийг Чан тайлбарлажээ.

“Physical: 100”, “Physical: 100 Season 2 – Underground” нэртэй өмнөх хоёр шоунд Өмнөд Солонгосын шилдэг 100 тамирчин өрсөлдөж, Нэтфликсийн үзэгчдийг байлдан дагуулж байсан юм.

Энэ удаагийн шоунд ялсан улсын баг нэг тэрбум воны ($696,000) шагналтай.

“Нэлээд том шагналтай боловч оролцогчдын хувьд мөнгө чухал биш. Тэд эх орныхоо нэр хүндийг өргөж, өөрсдийн хүч чадлаа харуулахад бүхнээ зориулсан юм” гэж Чан хэлжээ.

“Physical: Asia” шоу ирэх долоо хоногийн Мягмар гарагт нээлтээ хийх юм.

 

Эх сурвалж: Yonhap News

 

More From Author

Японы шинэ ерөнхий сайд АНУ-ын цэргийн баазад зочлохдоо Трампын нисдэг тэргэнд “дайгдана”

Осол гэмтэлд өртсөн тохиолдлын 60 орчим хувийг эрчүүд эзэлж байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн