Замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэнийг урамшуулах журам болон цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжиж эхэллээ

Улаанбаатар хотод өнөөдрөөс/2025.11.01/ эхлэн дараах хоёр зохицуулалт үйлчилнэ.

  1. Явган хүний зам болон автобусны буудал дээр, авто замын нэгдүгээр эгнээг хааж түр, удаан зогссон, автомашинаа зогсоолд бусдын хөдөлгөөд саад болохоор байрлуулсан зөрчлийг иргэд зургаар баталгаажуулан 102 аппликэйшнээр ЗХУТ-д илгээвэл урамшуулал олгоно.

    Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 10-20 хүртэлх хувийг иргэнд 11, 12 дугаар сарын урамшууллыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны дотор, 2026 оны 1, 2, 3 дугаар сарын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор нэг удаа олгох журам хэрэгжиж эхэлж байна.
     

  2. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах зохицуулалт өнөөдөр оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл үйлчилнэ. Энэ хугацаанд 220В-ын сүлжээнд холбогдсон бол 1,500 кВт.ц хүртэлх, 380В-ын сүлжээний 3,000 кВт.ц хүртэлх хэрэглээг 100% хөнгөлнө. Шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг хамруулах юм байна.

    Харин эдгээр хэмжээнээс хэтэрсэн хэрэглээг 50% хөнгөлнө. Энэхүү зохицуулалт 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

More From Author

Баавгайн халдлага эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Япон улс анчидтай гэрээ байгуулахаар төлөвлөж байна

60 жилийн өмнө хулгайлсан гавлын ясаа нэг хүн Австрийн сүмд буцааж өгчээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн