Мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн үргэлжилж байна.
Эхний есөн өдрийн дараагаар нэг ч унаагүй тэргүүлж явсан ёкозүна Оносато сүүлийн хоёр өдөр дараалан ялагдсанаар 9:2 үзүүлэлттэй болов. Тэрбээр өчигдөр Ёшинофүжид унасан бол өнөөдөр комүсүби цолоо алдах нь тодорхой болоод буй Таканошод дийлдлээ.
Украин сүмоч Аонишики нэг унаатай тэргүүлэгчийн араас нэхэж явсан бол өнөөдөр Ёшинофүжид ялагдаад ижил 9:2 болов. Сүүлийн гурван өдөр дараалан тэргүүлэгчидтэй учраа таарсан Ёшинофүжи нийлбэр дүнгээр 8:3 буюу тавин хувийн амжилтаа үзүүлэв.
Харин тэмцээний эхний зургаан өдрийн дараа аль хэдийнээ хоёр унасан ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн сүүлийн таван өдөр дараалан ялснаар тэргүүлэгчдийн эгнээнд орж ирлээ.
Тэднээс гадна Нишикифүжи, Токихаяатэ нар 8:3 буюу тавин хувийн амжилтаа үзүүлээд буй.