Маргааш Улаанбаатарт цасаар шуурна

Ирэх хонгуудын цаг агаарын төлөвийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Хур тунадас:

  • 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
  • 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:

  • Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар,
  • 26-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 25-нд цас орж, цасан шуурга шуурна.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 23-наас хүйтний эрч чангарсан бөгөөд Яармаг-Сонгины орчмоор -24..-29 градус, бусад хэсгээр -18…-23 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.  

More From Author

Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж, Боловсролын Яаманд хүргүүллээ

Гадаад бодлого: Өмнөд Европт түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх цаг айсуй

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн