2025 он гарснаас хойш угаарын хийн хордлогын 1,267 дуудлага бүртгэгдсэн байна

НИТХ-ын хуралдаанаар түлшний нийлүүлэлт болон угаарын хийн хордлогын талаар хэлэлцлээ.

Хагас коксон түлшийг долоо хоногт нэг айлд долоон шуудайг олгодог байна. Харин 150м.кв-ээс дээш талбайтай байшинтай айлуудад 10 шуудай түлш олгодог болжээ.

Түлшний нийлүүлэлтийн талаар “Галлагааны улирал буюу есдүгээр сарын 15-наас хойш Тавантолгой түлш компаниас 138.9 мянган түлш нийлүүлсэн. Үүнээс хагас коксон түлш 60.6 мянган тонн, миддлингийн шахмал түлш 58.6 мянган тонн, шигшиж, баяжуулсан миддлингийн 19.7 мянган тонн түлш байна. 

Хагас коксон түлшийг татаж авах цуваа бүрд гаалийн техникийн шинжилгээ хийгддэг. Нэг цуваанд 2,200 тонн тутам хагас коксон түлш ачдаг бөгөөд шинжилгээ хийхэд илчлэг нь дунджаар 5,828 байгаа” гэж Тавантолгой түлш компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр танилцуулав.

Харин түлш борлуулах цэгт ирсэн түлшийг хувааж аваад дамлан зарж байсан тохиолдлыг илрүүлж, таслан зогсоожээ.

Нийслэл хотод угаарын хийн хордлогын бүртгэгдсэн тохиолдлууд:

  • 2021 онд 1,663
  • 2022 онд 1,865
  • 2023 онд 3,732
  • 2024 онд 1,888
  • 2025 онд өнөөдрийн байдлаар 1,267 дуудлага бүртгэгдсэн байна.

More From Author

Нийслэлийн ЕБС-ийн бага, дунд ангийн сурагчид цахимаар хичээллэх хуваарь

Төв цэнгэлдэх хүрээлэнд Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа нээгджээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн