Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгуулж, шадар сайд Т.Доржхандаар ахлуулав

Засгийн газрын өнөөдрийн хуралд бараа үйлчилгээний үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлын талаар танилцуулжээ.

Танилцуулгатай холбогдуулан үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штабыг Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулж, холбогдох яам, агентлагийн удирдлагууд хамтарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. 

“Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай” хуульд туссаны дагуу дунд хугацаанд инфляцын түвшнийг 5 хувьд хүргэж бууруулахаар заасан.

Тодруулбал, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Атар-4” аян” зэрэг эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, дотоодын хүнсний үйлдвэрлэл болон нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийн үр дүнд дунд хугацаанд хүнсний үнийн өсөлт буурах хүлээлттэй байна. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлд зааснаар төв банк 2027 оноос инфляцын зорилтыг таван хувь болгон бууруулах мөнгөний бодлого хэрэгжүүлэхээр байна.

More From Author

Гадаад валютын улсын нөөц 6.0 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Н.Цэрэнсамбуу: Бортээгийн ордыг 2026 онд багтан эдийн засгийн эргэлтэд оруулна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн